Дотоод хүн тань бусдыг үргээдэг байх магадлалтай. Хүн гэдэг амьтан бусдыг шүүмжлэх дуртай. Таних ч бай, танихгүй ч бай хамаагүй шүүмжилдэг. Ийм хүмүүсийн үг, үйлдлийг тоох хэрэг байхгүй. Бид өөрийнхөөрөө л үлдэнэ, тэдний хүслээр амьдрахгүй шүү дээ.
Анх уулзахад хүйтэн хөндий хүмүүс байдаг даа. Бүдүүлэг ч юм шиг санагддаг. Тэд үнэндээ дотроо сайхан сэтгэлтэй гэдгийг гаднаас нь хараад хэлэхэд хэцүү. Гэхдээ ийм хүмүүсийг сайн таних үед хамгийн халамжтай байх нь олонтаа.
Дараах 10 зан чанар танд байдаг бол та маш хүчирхэг хувь хүн юм.
- Та үргэлж үнэнийг хэлдэг. Шударга зан бол таны гэм биш зан. Та хэлсэн бол тэнгэр ниргэж байсан ч буцахгүй.
- Та шулуухан яриатай. Хэн нэгнийг гомдоочихвий гэхийн оронд шулуун, шударга ярих нь илүү чухал санагддаг. Та худлаа ярьж чаддаггүй.
- Та үргэлж шинэ зүйлд нээлттэй байдаг. Шинэ санаа, шинэ зүйл туршихад хэзээд бэлэн. Бусад хүмүүс санаархдаг ч үгүй тэр зүг рүү очиж амжилт олдог. Амгалан тайван байдлыг нь алдагдуулсанд зарим нь бүр танд уурладаг гээч.
- Та шинэ шийдэл гаргаж ирдэг. Та бусдыг дагадаггүй, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэхийг илүүд үздэг. Өөрийн гэсэн өвөрмөц шийдлийг ч олдог.
- Та сэтгэлийн хаттай. Зорилгодоо тууштай бөгөөд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчлахад бэлэн.
- Гомдоллогч хүмүүст дургүй. Өдөржин гоншгонож, гомдоллодог хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр гэж боддог. Танд түүнд зарцуулах цаг зав байхгүй.
- Мунхаглалыг тэвчдэггүй. Та өөрөө нээлттэй хүн тул хэт туйлширдаг, нэг талыг барьсан үзэлтэй хүмүүст дургүй. Та тэднээс бушуухан холдож эсвэл бодож байгаагаа шулуухан хэлчихдэг.
- Та насандаа баймгүй мэргэн ухаантай. Хувьсгалч сэтгэлгээ болон шинэ зүйлд суралцах хүсэл таныг бусдаас онцгой болгодог. Та бүхнийг эхнээс нь дуустал нь сайтар бодолцдог. Үеийнхнээсээ илүү байдаг тул тэдний ундууцлыг төрүүлдэг.
- Хий дэмий ярианд дургүй. Хов базахыг үздэггүй. Хүмүүс чухал биш зүйлийг ярилцаж хэчнээн их цаг үрдэгийг та гайхдаг. Та зөвхөн сонирхолтой, чухал, ухамсартай яриа өрнүүлэхийг хүсдэг.
- Та сайхан сэтгэлтэй. Та бол үнэндээ энэ хорвоо дээрх харьцахад хамгийн тааламжтай хүмүүсийн нэг. Цаг заваа дэмий зүйлд үрдэггүй мөн амжилтад хүрч чаддаг болохоор тань зарим хүмүүс танд атаархаж, шүүмжилдэг. Тэд өрсөлдөх биш шүүмжлэх л чадвартай учир атаархахаас өөр арга үгүй хоцорно.
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.191.55] ・ 2025.10.28 Хариулах
Боловсролтой хүн сайн мууг ялгана. Өөрөөр хэлбэл нүгэл мөн бишийг ялгана
Зочин [66.181.191.55] ・ 2025.10.28 Хариулах
Хүнээс сайн талыг нь сур
Зочин [66.181.191.55] ・ 2025.10.28 Хариулах
Дүнгэн данган ч цагийн юмийг цагт нь хий
Зочин [66.181.191.55] ・ 2025.10.28 Хариулах
Юмийг хойш тавих нь нүгэл
Зочин [66.181.186.70] ・ 2025.10.26 Хариулах
Хүнд зааварладаг хүн муу эр байдаг
Зочин [103.57.93.161] ・ 2025.10.22 Хариулах
Мөн чанар хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй хоёр чухал үнэлэмж
Зочин [103.57.93.202] ・ 2025.10.22 Хариулах
Муу эр үүрэндээ хангарьдын дүртэй
Зочин [103.57.93.202] ・ 2025.10.22 Хариулах
Өөрийгөө ол
Зочин [103.57.93.202] ・ 2025.10.22 Хариулах
Өөрөөрөө байвал өөрийгөө танина
Зочин [103.57.93.202] ・ 2025.10.22 Хариулах
Гэртээ даруу. Гадаа сахилгагүй хүн байдаг. Хүнийг гадных төрхөөр нь дүгнэх нь учир дутагдалтай. Өөрөөрөө байвал өөрийгөө танина
Зочин [103.57.93.202] ・ 2025.10.22 Хариулах
Хүнийг гаднах төрхөөр нь зөвхөн дүгнэх нь өрөөсгөл
Зочин [103.57.93.202] ・ 2025.10.22 Хариулах
Гаднаа сахилгагүй. Дотроо даруу хүн байж болно. Хүнийг гаднах төрхөөр зөвхөн дүгнэх нь өрөөсгөл.
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
Холбоотой мэдээ
Нийгэм
Хийх хүнд боломж, хийхгүй хүнд шалтаг олддог
Н.Болортуяа ・ 04 сарын 22, 2022
Нийгэм
Бид хамтрахад юу саад болно вэ?
Мөнхбат ・ 09 сарын 27, 2021
Амьдрал
Танилц: Ирээдүйн ажил олгогчийн хайж буй 7 чадвар
Б.Одсүрэн ・ 03 сарын 02, 2021
Амьдрал
Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдгийн учир
・ 03 сарын 18, 2021
Амьдрал
Юуг сайн чаддагаа тодорхойлчхоод дараах 4 алхмыг зайлшгүй хийх шаардлагатай
Мөнхбат ・ 03 сарын 24, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.