Энэ сарын 11-нээс тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 23-ны 06:00 цагт дуусгавар болно.

Иймд Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс эхлүүлнэ гэж Автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээллээ.

Иргэд хот хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбар захиалах зааврыг хүргэж байна.