Б.Баясгалан
03 сарын 11, 2020
Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна.
Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр оройн 20:00 цагаас өнөөдрийн үүрийн 04:00 цаг хүртэл автобусны баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллажээ.
Нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Гуравдугаар сарын 10-16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автбусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж байна.
Тухайлбал, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгон зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа.
Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Эрсдэлтэй энэ цаг үед нийтийн тээврийг огт явуулахгүй байх санал гарч байгаа ч яалт ч үгүй ажилтай иргэдээ харгалзан үзэж тодорхой тооны нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шаардлагатай байгаа юм. Өчигдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 орчим хувиар багасч, 190 орчим мянган зорчигч давтагдсан тоогоор нийтийн тээврээр зорчсон. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна. Өглөө оройд нийтийн тээврийн цэвэрлэгээ ариутгалын явцын мэдээ тогтмол ирж байна. Халвар тархахгүй байх тал дээр бүх шатны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хичээж ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.