Энэ оны долоодугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулиар хангалттай бус нотлох баримтаар хүнийг сэжигтнээр тооцож олон сар, жил шалгадаг явдлыг зогсоож, 25 жил байсан хорих ялын дээд хэмжээг 20 жил болгон өөрчилжээ.