Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аас баталсан. Эрүүгийн хуулийн өөрчлөлт өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхлээд байгаа билээ. Тэгвэл үүнд нэгэн зүйл заалт нэмэгдсэн нь зорчих хэсгийг хязгаарлах шийтгэл юм. Зорчих хэсгийг хязгаарлах шийтгэлийг 2019 оноос хэрэгжүүлнэ. Учир нь цахим гав, дэд бүтцийн тусламжтайгаар хэрэгжих ял. Тиймээс 2018 оны төсвийн тодотголд энэ заалтыг хэрэгжүүлэх программ, техникийг хөгжүүлэх мөнгийг суулгаж өгөхөөр төлөвлөжээ. Зорчих эрхийг хязгаарлах ял хөнгөн, хүндэвтэр хэргийн бүх зүйлд хэрэглэх боломжтой юм.  Нийтэд тусдаа хөдөлмөр хийлгэх үү. Зорчих эрхийг хязгаарлах гэсэн хоёр үйлчлэл байгаа аж.