Хонконгийн захиргаа иргэдийнхээ ажлын байрыг хадгалах, коронавирусийн улмаас компаниудад учрах дарамтыг багасгахын тулд 18-аас дээш насны 7 сая иргэндээ 10 мянган хонконг долларыг бэлэн мөнгө өгөхөөр болжээ.

Энэ нь 1,200 ам.доллар юм. Хонконгод одоогоор коронавирусийн 81 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн амь насаа алдаад байгаа юм. Энэхүү алхам нь улс төрийн жагсаал, коронавирусийн улмаас хохирол амссан тус орон нутгийн эдийн засагт нэмэр болно гэж үзэж буй.

Эрх баригчид мөн нийтийн орон сууцны түрээс, компаниудын цалин зэрэгт татварын хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгджээ.

Энэ талаар Сангийн сайд Паул Чан ""Бид анхааралтай судлаж үзсэн. Ингээд 18-аас дээш насны хүн бүрт 10 мянган хонконг доллар олгохоор шийдсэн. Үүний ачаар эдийн засаг өсөж, худалдан авалт сайжирна хэмээн найдаж байна" хэмээн онцлов.

Ингэснээр төсвийн алдагдал 18 тэрбум долларт хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлээд байна.


Эх сурвалж: BBC