Коронавирусийн цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУЗН хамтран хүнс тэжээл дутагдалтай айл өрхүүдэд өчигдрөөс хүнсний багцыг хүргэж эхэллээ.

Эхний ээлжид Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэнэ. Тус ажлыг ХНХЯ, МУЗН, УОК, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна.


Мөн өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон албаны хүмүүс Улаан чулуут дахь хогийн цэг дээр шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс дээрх иргэдийн асуудалд хяналт тавьж ажиллах бөгөөд иргэдийн судалгаа мэдээллийг нэгтгэн гаргаж, ХНХЯ-наас эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх хүнс, бараа бүтээгдэхүүний тусламж, дэмжлэгт хамруулах аж.

Эх сурвалж: ХНХЯ