Дэлхий биднийг гайхшируулах зүйлсээр мундахгүй. Мандаж байгаа нар, дөнгөж төрж буй хурга, инстаграм дээрх 38 сая “Like”- тай өндөг гэх мэт. 

Та хамгийн олон “Like”-тай өндөгний тухай түүхийг мэдэхийг хүсч байна уу. Тэгвэл анхаарлаа хандуулаарай.

Энэхүү түүх ингэж эхэлсэн байна.  Инстаграмын  @world_record_egg хаяг дээр энэ сарын 4-нд өндөгний зураг нийтлэжээ. Уг зургийн доор “Бүгдээрээ дэлхийн рекордыг эвдэн хамгийн олон “Like”-тай пост болгоё" хэмээн уриалсан байна. Мөн "одоогоор хамгийн олон “Like”-тай байгаа Кайли Женнерийн рекорд (18 cая)-ийг бут цохьё!” гэжээ.

Нийтлэгдсэнээсээ хойш уг зураг 40 сая орчим “Like” цуглуулсан  ба 7 хоногийн дотор л лайкийн тоо нь 18 сая давж төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. 

2018 оны 2 дугаар сард Кайли Женнер охин Стормигоо төрүүлсэн хэмээн дэлхий дахинд мэдэгдсэн нь 18 сая “Like”-д дарагдаж, хамгийн олон “Like”-тай постын рекордыг тогтоожээ.

Одоогийн байдлаар хэн энэхүү зургийг оруулсан нь тодорхойгүй бөгөөд уг хаягийн эзэмшигч нь мөн тодорхойгүй байна. 



Эх сурвалж: https://www.bbc.co.uk