Х.Оргил
06 сарын 20, 2018
Бүх зүйлийг хаяж өөрийн амьдралаа 180 хэмээр эргүүлсэн хамгийн эхний түүх бол минийх. Тэгэхээр яг гурван жилийн өмнөх тэр өдөр метрогоор явсны дараа миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм.
Тэр өдөр би метроны бариулаас барин зогсч байв. Гэтэл өөдөөс харан сууж байсан эмээ босон “Бүсгүй, та суу. Та суусан нь дээр. Та чинь хүүхэд тээж яваа шүү дээ” гэж надад хэлэв.
Би маш их ичсэн. Үнэндээ би түүнд юу гэж хэлэх байсан гэж. “Уучлаарай эмээ, энэ бол хүүхэд биш харин сүүлийн хэдэн жил идсэн 133 ширхэг пицца, 196 ширхэг бургер, 838 ширхэг хачиртай талх” гэж хэлэх байсан гэж үү. Би тэр эмээг сэтгэлээр унагахыг хүсээгүй юм. Тиймээс, төсөөллийн хүүхдээ тэврээд зөөлөн инээмсэглэсээр түүний суудал дээр суув. Би болон миний “өөхөн” хүүхэд бид хоёр сүүлийн буудал хүртэл явсан.
Энэхүү түүх миний амьдралыг өөрчилсөн билээ. Би бүх зүйлийг хаян өөрийн төрөлх хот руугаа явах шийдвэр гаргасан юм. Жинхэнэ дуртай зүйлээ би энд олсон, илүүдэл жингээ хаяж, хорт зуршлаасаа салж, эргэнд тойронд хандах хандлагаа өөрчилж чадсан. Харин одоо би бусад хүмүүст тусалж байна.
Эхний алхмаа хэрхэн хийх вэ?
Сэтгэл зүйчид нэг гайхалтай онол гаргасан байдаг. Энэ нь “өдөрт ердөө нэг цаг”. Хэрэв хүн өдөр бүр ямар нэгэн зүйлд нэг цагийг л үр бүтээлтэй зарцуулж чадвал хэзээ нэгэн цагт тухайн ажлынхаа үр шимийг гайхалтай биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр хүртэх болно. Ямар ч авьяас, боломжоос үл хамааран шүү дээ.
Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.
1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.