Нийслэлийн хэмжээнд маргааш буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас хатуу хөл хорио тогтооно. Энэ хүрээнд тодорхой 15 чиглэлийн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагаа зогсох юм.

Дээрх хугацаанд хүргэлтийн үйлчилгээг хориглох эсэх талаар олон нийт хоёрдмол ойлголттой байсан бол хүргэлтийн үйлчилгээг зогсооно гэдгийг холбогдох албанаас мэдэгдлээ.

Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Нийслэлийн онцгой комиссоос хүргэлтийн үйлчилгээг зогсоохоор шийдвэрлэсэн. Хөл хориотой энэ үед бүх ААН хүргэлт хийдэг болсон. Хатуу хөл хорионы үед хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрвөл зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг учир хязгаалахаар шийдвэрлэсэн.

Тусгай зөвшөөрөлтэй таксинууд зорчих учир зайлшгүй шаардлагатай үед таксигээр хүргэлт хийж болно" хэмэээн Eagle телевизийн "Иргэний мэдээ" шууд хөтөлбөрт орох үеэрээ ярилаа.