Б.Баясгалан
12 сарын 21, 2020
Улаанбаатарт энэ сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 14 хоногийг хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.
Энэ хугацаанд 15 чиглэлийн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг зогсооно. /Тус 15 чиглэлийн байгууллагыг ЭНД дарж харна уу/
Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллана.
Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно. Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх шаардлагатай.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино.
Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг ХХААХҮ-ийн сайд мэдэгдлээ.
Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөнө.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.23.28] ・ 2021.01.01 Хариулах
Такси гээд байх юм... Заавал өөрийн нэр дээр машин гэхээр чинь .... их өрөөсгөл юм хийхиймаа жолооны үнэмлэхтэй байхад машин өөрийн нэр дээр байх нь ямар хамаа байнаа... ямар нөхцөл байгаагаа ойлгоочоосой... өөрийн биеээр мэдэрж байж л ухаарах байх
Зочин [192.82.68.248] ・ 2020.12.22 Хариулах
100 айлын барилгын материалын худалдаа хийдэг хувь хүмүүст тэр Qk кодыг чинь авмаар байна сангийн бараа бага овортой юм аа хүргэлтээр өгч бага ч гэсэн орлоготой болмоор байна шдээ түрээс зээлээ төлмөөр байна
Санал болгох
1 PISA 2025: Монгол хүүхдүүдийн сурлагын амжилт 3 жилийн өмнөхөөс төдийлөн сайжирсангүй
2 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийн 80 хувь нь доройтсон гэдэг нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалт хийх үндэслэл болохгүй
3 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
4 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
5 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой