Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын голомт гарсан. Иймд Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр нийслэлд энэ сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 14 хоногийг хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр тогтлоо.  /Энд дарж уншина уу/

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд шилжих дээрх хугацаанд 15 чиглэлийн байгууллагууд ажиллана. Бусад бүх байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсооно. Өмнө нь бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед 13 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрч байсан бол энэ удаад 15 болгожээ.


Үйл ажиллагаа нь хэвийн явагдах 15 чиглэлийн байгууллагууд:

1. Эрчим хүч, дулаан, шахмал түлшээр хангах үйл ажиллагаа

2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

4. Малын өвс тэжээл түгээлт, тээвэрлэлт

5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

7. Хот суурин усан хангамж, ариутгалын ашиглалтын үйл ажиллагаа

8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

9. Банк

10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, наториат

13. Төрийн захиргааны байгууллагууд / Ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/

14. Хүүхэд хамгаалал, асрах байрууд

15. Оршуулгын үйл ажиллагаа