Найки компани энэ жил 30 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Just Do It компанит ажлынхаа хүрээнд тус аяны нүүр царайгаараа San Francisco 49ers багийн куартербак Колин Каэперникийг сонголоо.

Түүний хувьд төрийн дууллын үеэр өвдөглөх хөдөлгөөнийг NFL-д анх хийсэн билээ. Тус хөдөлгөөн нь арьс өнгөний үзлийн эсрэг чиглэж байсан юм. Үүнээс гадна Найки Компани хэдийгээр түүнтэй 2011 оноос хамтран ажиллаж байгаа боловч дахин гэрээний сунгалтын талаар хэдийнэ яриад эхэлсэн гэнэ. Энэ талаар Yahoo sports мэдэгдлээ. Энэ ярианы дүнд тэрбээр өөрийн нэрийн пүүзнээс гадна шорт, подволк, жэрсиг хүртэл бий болгох боломжтой ажээ. Энэ гэрээний дүн нь түүнийг хамгийн өндөр гэрээтэй тоглогчдын нэг болгож байгаа юм.

Хоёр жилийн өмнө тэрбээр “Би арьс өнгөөр ялгаварладаг орны төрийн дууллын үеэр, тугных нь өмнө босч зогсож хүндэтгэл үзүүлж чадахгүй. Миний хувьд энэ бүхэн бол зөвхөн спортын эсэргүүцлээс илүү зүйл. Өнөөдөр гудамжинд хэнд буудуулсан нь тодорхойгүй цогцос олдож байгаа нь энгийн зүйл биш” гэж мэдэгдэж байсан юм.Үүнээс гадна 2017 онд тэрбээр GQ магазинаас тодруулсан “Оны шилдэг Иргэн”-ээр тодорсон юм.


Эх сурвалж: SPS