Филлипин улсын нэгэн залуу тамирчин зориулалтын гүйлтийн гуталгүй ч мужийнхаа спортын наадамд оролцож, алтан медаль хүртжээ. Илоило мужийн Баласан хотын Салвакион бага сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Рея Баллос гүйлтийн тэмцээнд орохдоо зөвхөн хөлөө ороон тус тэмцээнд оролцсон байна. 

Фейсбүүкийн хэрэглэгч алдарт "Nike" брэндийн логог зурсан хүрэн өнгийн гипсний боолтоор хөлөө боосон охины зургийг байрлуулжээ. Баллос хэмээх тус охин нь "Nike" брэндийн логог боолтныхоо хажуу талд жинхэнэ гуталтай адил зурсан байна. Хөлийг ороож чанга боосон нь нимгэн давхарга үүсгэн, гүйлтийн замын гадаргаас хамгаалах зориулалттай аж. Тэрээр уралдааны үеэр бараг хөл нүцгэн байсан ч гүйхэд зориулагдсан гутал өмссөн өрсөлдөгчөө ялж чаджээ.

Уг нийтлэлд дурдсанаар Баллос Филиппинийн төв Илоило хотод болсон сургууль хоорондын спортын тэмцээнд охидын төрөлд 400 метрийн гүйлт, 800 метрийн гүйлт, 1500 метрийн гүйлтийн төрөлд тус тус тэргүүн байр эзэлжээ.

Түүний бүтээсэн "Nike" гутлын зураг сошиалд газар авсан бөгөөд Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний зүтгэл, буцашгүй зан чанарыг магтан сайшаасан байна. Охин байгаа нөхцөл байдалдаа бууж өгөн, өөрийгөө өрөвдөлгүйгээр, “гүйлтийн гутландаа” Nike лого хүртэл зурсныг хүмүүс онцолжээ. Тус нийтлэлийн доор Nike брэнд нь охины идэвх зүтгэлийг хүндэтгэн шинэ гутлаар шагнахыг хүссэн бол зарим нь спорт хувцасны орон нутгийн Титан компани охиныг урамшуулахыг хүсчээ.

Титан компанийг үүсгэн байгуулагч, Аляска Эйсес клубын ерөнхий дасгалжуулагч Жеффри Кариасо нь Баллосын онцлох үйл явдлыг олж мэдсэн даруйдаа түүнтэй холбоо тогтоож,  тусалж дэмжих санаал илгээжээ.


 


Эх сурвалж: https://nextshark.com/