Колин Каеперник өөрийн итгэл үнэмшлийн улмаас хөл бөмбөгийн талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн  билээ. Зарим нэгний эгдүүцлийг төрүүлсэн түүний энэхүү үйлдэл нь цагдан сэргийлэхийн харгислал, ялган гадуурхах үзлийг эсэргүүцэгчдэд урам өгсөн юм. Харин түүний баг болох NFL буюу Үндэсний Хөл Бөмбөгийн Лиг уг үйлдлээс нь болоод талбайд гарах эрхийг нь хассан байна. 

Тэгвэл NIKE түүнийг брэндийнхээ нүүр царайгаар сонгожээ. Түүний оролцсон компанит ажлын уриа нь “Итгэл үнэмшилтэй бай, бүх зүйлээ золиослох хэрэгтэй байсан ч хамаагүй.”

Итгэл үнэмшлээ мөнгөөр үнэлж болохгүй. Гэхдээ медиа buzz-г ашиглан үнэлэх боломжтой гэнэ. Моney-гийн мэдээлсэнээр NIKE-н зар сурталчилгаа тавигдсаад 24 цагийн дотор 43 сая доллартай дүйцэх медиа тэсрэлт хийжээ. NIKE-ийн хувьцаа бямба гаригт 3 хувиар буурсан ба ижил төстэй брэндүүд ч гэсэн урвуу үзүүлэлттэй байна. Урт хугацаанд харин тус брэндэд ямар үзүүлэлт харуулахыг таашгүй.