Хатуу хөл хориог маргаашаас сулруулж, нийт ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээнэ. Ингэхдээ бүгд тодорхой түр журмыг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах юм.

Энэ үед мэргэжлийн болон хэлний сургалтын төвүүдийн мөрдөх түр журмыг хүргэж байна.

1. Хүн хооронд болон ширээний зайг 2 метрээс багагүй байлгана. Нэг тоног төхөөрөмжид нэг суралцагч байхаар зохицуулна.

2. Үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сургалтын гарын авлага, үзэг бал зэрэг эд зүйлсийг суралцагч хоорондоо дамжуулах байх, шаардлагатай тохиолдолд халдваргүйжүүлж дамжуулах,

3. Ээлж хооронд анги танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх,

4. Анги танхимд хооллохгүй байх журмыг мөрдөнө.

Бусад ААН-ын мөрдөх журмыг ЭНД дарж харна уу.