Unplug арга хэмжээний үеэр “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл оролцож залууст өөрийн ажлын туршлагаасаа хуваалцсан юм. Бизнесийн салбарт тасралтгүй 30 жил хүч сорьсон тэрбээр энэ үеэр тэрбээр өөртэй нь холбогдож буй оффшор данстай холбоотой асуудлаар тайлбар хийсэн юм. Түүний хувьд оффшортой холбоотой гэсэн яриаг өөрийнх нь өрсөлдөгч гаргасан байх гэж таамаглаж байгаагаа нуусангүй. 

"Бату майнинг” компанийн тухайд Ж.Оюунгэрэлд одоогийн Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Олон лицензтэй ирээдүйтэй компани” гэж санал болгож хоёулаа тус бүрдээ 10 мянга ам долларын хувьцааг худалдан авчээ. Гэвч удирдах зөвлөлийн тодорхойгүй, таагүй уур амьсгалаас болж хоёр жилийн дараа хувиа буцаасан хэрэг. Дараагийнх нь компани бол газрын тосны хайгуул хийхийн тулд Лондонгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгохын тулд Английн хуулийн дагуу нээсэн данс ажээ. Монголоос нефть олох мөрөөдөлтэй тэрбээр Лондонгийн хөрөнгийн биржээс “Петро Матад” компани 70 сая доллар босгосон бөгөөд энэ хөрөнгөөрөө 60 мянган га талбайд хайгуул хийгээд байгаа гэв.

Гэсэн ч шантрахгүй, дахиад мөнгө босгож хайгуул хийх болно хэмээн мэдэгдсэн юм. Энэ мэтээр оффшор нэрийдлээр бизнес эрхлэгчдээ дарамтлахаас илүүтэй жинхэнэ төрийн мөнгөөр хөлжсөн, авлигал, хээл хахуулиа нуудаг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой гэдгийг ч бас илэрхийлсэн юм