МОСКВА/РИА Новости/Шинэ Зеландын сүмд болсон халдлагын улмаас амиа алдсан, бэртсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд тусламж болгон “Givealittle болон “LaunchGood” буяны сан 5 сая гаруй ам.долларыг цуглуулжээ.

Givealittle” санд одоогоор 73 мянган хүн хандив өргөжээ. Харин “LaunchGood” санд 35 мянган хүн нийт 1.3 сая орчим ам.долларыг хандивласан байна.

“Шинэ Зеландын ард иргэд хийгээд дэлхийн дахины өгөөмөр сэтгэл биднийг гайхшруулж байна. Хандив өргөсөн бүх хүнд талархаж байна” хэмээн “Givealittle” сагийн мэдэгдэлд дурджээ. 

Өнгөрсөн баасан гарагт Шинэ Зеландын хоёр сүмд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан юм. Уг хэрэгт Австралийн 28 настай иргэн Брентон Таррантыг буруутгаж, хүн амины хэрэгт холбогдуулан ял ногдуулсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг