U2 хамтлагийн Герман дахь аялан тоглолт Берлиний Мерседес-Бенз Арена-д 2 дох өдрөө үргэлжлээд дөнгөж эхэлж байхад дуучин Боногийн хоолойд гэнэт асуудал үүссэнээс тоглолтоо цуцалжээ. U2 хамтлагийн гоцлол дуучин Боногийн хоолойны асуудалаас Берлиний шоу цуцлагдсан ч “түүний хоолой буцаж ирж байгаа” учраас аялалаа үргэлжлүүлнэ гэжээ.

Тэрээр “маш туршлагатай сайн мэргэжлийн эмчид үзүүлсэн, хоолойд нь онц ноцтой гэмтэл учраагүй гэж хэлсэн учраас их баяртай байгаа” гэжээ. Бямба гаригт шоу цуцлагдахад хамтлагын фенүүд сэтгэл дундуур үлдсэн юм. Ирландаас гаралтай уг хамтлаг үзэгчид, фенүүдээсээ уучлалт гуйгаад дахин тоглолт хийхээ амласан байна.Фенүүд нь хурдан эдгэрэхийг хүссэн бол зарим холоос зориж ирсэн үзэгчид маш сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Амласан ёсоор 11 сарын 3-нд тоглолт болно гэж албан ёсоор мэдэгджээ.