Монгол Улсын Төрийн Соёрхолт "Баян Монгол" чуулгын гуравдах пянз "Black Album" Пянз-ны нээлт, жазз хөгжмөөр бие сэтгэлээ баясгах нэгэн үдшийг "Z'Terra" ресторанд толилуулах гэж байна.

Пянзны нээлтийн ёслолыг МУСГЗ, шог зураач, пянз сонирхогчдын группийн админ С.Цогтбаяр хөтлөн явуулах бөгөөд нэг азтай үзэгч “Black Album” пянз, дахин нэг үзэгч хосоороо “Баян Монгол” чуулгын тоглолтыг нэг жил үнэгүй үзэх эрхийн эзэн болох юм. Мөн тоглолтын тасалбар авсан хүн бүрд тухайн өдөр “Black Album” пянзыг 20% хямдралтай худалдаалах болно.

Түүнчлэн пянзны анхны хэвлэл ТЕСТ пянзыг дуудлага худалдаанд оруулж орсон орлогыг “Баян Монгол” чуулгын дараагийн уран бүтээлүүдэд зарцуулах юм.

Тоглолтод дуучин Наагий, уртын дууч П.Бүжин, "A Sound" хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн нар оролцож Монголын болон дэлхийн шилмэл жазз уран бүтээлүүдийг хүргэнэ.

Тасалбарыг: 

https://www.ticket.mn/event/1696/

https://shoppy.mn/products/jazznight0701

Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 9911-7034, 8800-3041 утсаар лавлаарай.