Монголбанк болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Интститут нь  “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг" байгууллаа. 

Ингэснээр үндэсний хэмжээнд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгж, бичил бизнес эрхлэгчдийн бүртгэл, тайлагналын чанарыг сайжруулах, салбарын мэргэжилтний чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилготой юм.

Мөн банкны нягтлан бодогч, аудиторын баримтлах стандарт, дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд Монголбанкнаас санал, мэдээлэл авч байх зэрэг гол гол ажлууд хийгдэх болно.