2018 онд гарах хамгийн халуухан тоглоомуудын жагсаалтын Tech Insider-аас гаргажээ. Ингээд хамгийн их хүлээлттэй байгаа гэх 10 тоглоомыг танилцуулъя. 

1. Dragon Ball Fighter Z

Bandai Namco

1. "Dragon Ball Fighter Z"

Та “Dragon Ball”-ын ертөнцөд анхаардаг бол “Dragon Ball Fighter Z” гэж юу болохыг хэдийнэ мэдэх биз. Мэддэггүй бол мэдэх ёстой. Энэ бол үзэсгэлэн төгс, тулалдааны тоглоом бөгөөд үүнд дурлахын тулд анимэгийн хорхойтон байх албагүй. 

Өнгөц харахад “Marvel vs Capcom”-ын цувралтай төстэй. Тоглогчид хамт тулалдах гурван гишүүнийг сонгоно. Дүрслэл нь 3D. Та “Dragon Ball” үздэг бол энэхүү тоглоомд илүү их татагдана. 

Гарах хугацаа: 1-р сарын 26

Платформ: Xbox One, Playstation 4, PC

2. “Monster Hunter: World”

Capcom

2. "Monster Hunter: World"

“Monster Hunter: World” бол хуучны “Monster Hunter” цувралын хамгийн сүүлийн үеийн, томоохон шинэчлэл юм. Ямар утгатай тоглоом юм бол гэж гайхаж байна уу. Мангасуудыг ангуучилна, энгийн. Аварга гарагийг судалж, аварга мангасуудтай ганцаараа, эсвэл дөрөв хүртэлх найзтайгаа тулалдаж болно. 

Гарах хугацаа: 1-р сарын 26

Платформ: Xbox One, Playstation 4, PC (РС хувилбар гарах хугацаа тодорхойгүй)

3. “Shadow of the Colossus”

Sony

3. "Shadow of the Colossus"

2005 оны хамгийн шилдэг тоглоом 2018 онд Playstation 4 хувилбараар эргэн ирнэ. Шинэчилсэн хувилбар нь Playstation 4-тэй л төгс хослох гэнэ. “Shadow of the Colossus” нэртэй гарах уг тоглоом анх Playstation 2-т зориулагдан хийгдсэн. Энгийн санагдаж болох ч зургийг нь харахад л сэтгэл татна. Тэр аварга мангасыг яах ёстой юм бол, хүлээж байгаад өөрсдөө харах л үлдэж дээ. 

Гарах хугацаа: 2-р сарын 6

Платформ: Playstation 4

4. “Bayonetta”/”Bayonetta 2”

Platinium Games

4. "Bayonetta"/"Bayonetta 2"

Анх Xbox 360, Playstation 3-т зориулж 2009 онд гарсан “Bayonetta” онцын сонирхолтой тоглоомыг тоглох боломж байсан. Түүнээс хойш РС, Wii U зэрэг төхөөрөмжид зориулсан хувилбарыг гаргааж, залгуулан өмнөхөөсөө дутахгүй цувралыг гаргах нь ээ. Nintendo Switch-д зориулагдан гарах “Bayonetta 2” анхны хувилбартайгаа хамт “Bayonetta 3” руу хөтлөх болно. Та муу залуусыг нухчин дарах тусам шагнуулж, солиоруулам үйл явдлыг туулна. 

Гарах хугацаа: 2-р сарын 16

Платформ: Nintendo Switch

5. “Pac-Man: Championship Edition 2 Plus”

Bandai-Namco

5. "Pac-Man: Championship Edition 2 Plus"

Тоглоомын консол, хүмүүсийн хүсэл сонирхол өөрчлөгдөн хувьссан эдгээр он жилд “Pac-Man” дархлаагаа хэзээ ч алдсангүй, хэв маягтаа ган төмөр шиг бат зогслоо. Харин “Championship Edition” хувилбараар “Pac-Man” уран зөгнөлт, гайхалтай болж шинэчлэгдэх нь ээ. Муугаар хэлбэл ямар нэгэн галзуу үдэшлэгийн өнгө аяс нэмэгдсэн байна. Дуу, дүрс, хоёулаа холбож тоглох гээд “Championship Edition”-оос онцлох зүйл их. 

Гарах хугацаа: 2-р сарын 22

Платформ: Nintendo Switch

6. “Sea of Thieves”

Rare/Miscrosoft

6. "Sea of Thieves"

“Sea of Thieves” бол цоо шинэ ойлголт. Далайн дээрэмчний сэдэвтэй, адал явдалт энэхүү тоглоомыг далайн дээрэмчдийн ертөнцөөр аялах дуртай хүмүүст зориулжээ. 

Гарах хугацаа: 3-р сарын 20

Платформ: Xbox One, PC

7. “A Way Out”

EA

7. "A Way Out"

Сайн найзтайгаа хамт шоронгоос оргох ямар байх бол гэж бодож байсан уу. “A Way Out” танд ямар байдгийг нь “өнгөтөөр” нь харуулна. Винсент, Лео гэх хоёр залуу өөрсдийн гэсэн түүхтэй, туулсан замтай. Тэд ирээдүйнхээ төлөө нэгдэн шоронгоос оргохоор шийднэ. Хэн нэгэнтэй холбогдон хамт тоглож, хоёр баатрыг удирдах боломжтой. 

Гарах хугацаа: 3-р сарын 23

Платформ: Xbox One, Playstation 4, PC

8. “Far Cry 5”

Ubisoft

8. "Far Cry 5"

“Far Cry 5”-ын үйл явдал Монтанагийн Хоуп тосгон гэх төсөөллийн ертөнцөд өрнөнө. Энэхүү тоглоом хөдөөний Америкийг бараг л байгаагаар нь харуулна. “Far Cry”-ын өмнөх хувилбарууд харгис дэглэмтэй, авилгад баригдсан газруудын талаар харуулсан байдаг. Харин шинэ хувилбарын үйл явдал АНУ-д өрнөхөөрөө онцлог. Энэхүү тоглоомыг зэвүүн тоглоом нуусан элстэй хайрцаг гэж бодоорой. 

Гарах хугацаа: 3-р сарын 27

Платформ: Xbox One, Playstation 4, PC

9. “God of War”

Sony

9. "God of War"

Өмнөх цувралуудын гол дүр болсон халзан толгойт дээрэмчин Кратос гадаад төрхөө бага зэрэг өөрчлөн эргэн ирнэ. Айхавтар шинэ сахалтай болж аав хүн болжээ.  

Гарах хугацаа: Ирэх улирал

Платформ: Playstation 4

10. “Spider-Man”

Insomniac Games/Sony

10. "Spider-Man"

Энэ бол таны хэзээнээс мэддэг болсон, хайралж ирсэн Питер Паркертай Хүн аалз. Тоглоомын ерөнхий зурагчин Брайян Интихар “Бидний “Spider-Man”-д хэзээний мэргэжлийн Хүн аалз болсон 23 настай Питер Паркерын тухай гарах болно. Тэр илүү туршлагатай болсон ч Питер, Хүн аалз хоёрын ертөнцийг зохицуулах гэж үзэх тусам зөрчилдөнө” хэмээжээ. 

Энэхүү шинэ тоглоомын үйл явдал Нью Йорк хотод өрнөж, олон олон шинэ дайсан танилцуулах аж. 

Гарах хугацаа: 2018 оны I, II улирал

Платформ: Playstation 4