Г.Сайнзаяа
05 сарын 18, 2018
Microsoft компанийн 2.5 тэрбум доллараар худалдаж авсан Minecraft тоглоом нийт 144 сая хувь борлуулагдаж, сар бүр 74 сая хэрэглэгчтэй болжээ. Энэ талаар “Minecraft” группийн шинэ тэргүүн Хелен Чанг PopSugar-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Түүхийг нь сөхвөл л тоглоом урт зам туулсныг харж болно. Маркус Перссон хэмээх ноёнтон Minecraft-ийг ганцаараа хийсэн агаад хэрэглэгчдэд анх хүргэхдээ work-in-progress буюу бүрэн дуусаагүй, туршилтын шатандаа байжээ. Анх зөвхөн суурин компьютерт зориулж гаргасан эл тоглоом бүрэн дуусаагүй, мөн ганцхан бүтээгчтэй байсан тул эвдрэл саатал гардгаараа алдартай байв.
Гэсэн хэдий ч Minecraft-ийн анхны хувилбар олон сая хувь борлогдсон. Microsoft 2014 онд эл тоглоомыг худалдаж авахад салбарынхан маш их гайхсан юм. Гэвч одоо Франц, Их Британи, Итали, Өмнөд Солонгос улсын хүн амаас нь олон хэрэглэгчтэй болсон нь тэдэнд өгсөн хариулт гэж болно.
Ийм дүрслэлтэй тоглоом яаж өнөөдрийн амжилтад хүрэв гэж та гайхаж байна уу?
“Minecraft” тоглоомыг Nintendo Switch тэргүүтэй тоглоомын бүх л платформд зориулан бүтээж байна.
Minecraft тоглоомыг энгийнээр виртуаль лего гэж ойлгоход болно. Ямар нэг зүйл ашиглан ямар нэг зүйл бүтээнэ гэсэн үг. Minecraft-ын зүгээс материал болон хоосон талбай олгоно. Үүгээр юу бүтээх нь хэрэглэгчийн дур. Дүрслэл нь өнөөгийн тоглоомуудтай харьцуулахад аймшигтай гэж болохоор ч 75 сая хүнийг татсан нууц нь энэ байж мэднэ. Техник, технологи яаж ч хөгжсөн бай хэрэглэгчдийн масс бол хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, энгийн зүйлд л татагтдагийн баталгаа Minecraft бололтой.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.115] ・ 2021.01.29 Хариулах
Мас гоё