Саруулын Ариунжаргал
04 сарын 09, 2019
Бидний ихэнх нь хүүхэд ахуйдаа амжилт оюун ухаан хоёр салшгүй холбоотой хэмээн сонсож өссөн. Гэхдээ өөрсөддөө дараах асуултыг тавиад нэг үзээрэй: “Ангийн тань онц сурлагатнууд амьдрал дээр ч мөн адил толгой цохиж яваа болов уу? Тэд чин сэтгэлээсээ дурладаг салбартаа ажиллаж байгаа болов уу?”
Ихэнх тохиолдолд хариулт нь үгүй гэж гардаг. Хэдийгээр тэдний IQ өндөр байсан ч сэтгэл хөдлөлийн хүчээ ижил түвшинд хөгжүүлээгүй нь гол шалтгаан нь буй за. EQ буюу сэтгэл хөдлөлийн илтгэлцүүр нь бид бүхэнд байдаг тийм гэж шууд тодорхойлоход хэцүү “зүйл” юм. Үүний ачаар зан авираа хянаж, нарийн түвэгтэй нийгмийн асуудлуудад зүг чигээ олж явдаг. Энэхүү хүч нь эерэг үр дүнд хүрэх гэсэн хувь хүний шийдвэр гаргалтад нөлөөлдөг аж.
Сэтгэл хөдлөлийн хүч гэдэг нь сэтгэл хөдлөлдөө автах биш, харин сэтгэл хөдлөлөө таньж, тэнцвэржүүлэн, залж чиглүүлэх талаарх ойлголт. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдан, тэдгээрийг оновчтой зохицуулах гол түлхүүр нь EQ ажээ. Хүн хоорондын харилцааны үндэс болсон мэдрэмжүүдийг ойлгон мэдэх чадвараа хөгжүүлснээр бид ямар ч нөхцөл байдалд ойворгон зан гаргалгүй, бодлоготой алхам хийж чаддаг, илүү авхаалжтай, өөрийгөө үнэн зөв илэрхийлдэг, шулуун шударга нэгэн болно.
Сэтгэл хөдлөлийн хүчээ хөгжүүлснээр үүсэх олон давуу талыг харуулсан цөөнгүй судалгаа бий. Тэдгээр давуу талуудыг дурдвал:
#1. Өөртөө итгэлтэй зан
#2. Өөдрөг үзэл
#3. Уураа барьж чаддаг байдал
#4. Бусдын зовлонг ойлгодог чанар
#5. Өөрийгөө идэвхжүүлэх чадвар болон хувийн зохион байгуулалт
#6. Бодит байдалтай нүүр тулах чадвар
#7. Стрессийг даван туулах чадвар
#8. Уян хатан байдал
#9. Бусадтай харилцах чадвар
EQ-ийн талаар дуулгах сайн мэдээ гэвэл хэрэв таны аль нэгэн үнэлгээ доогуур түвшинд байлаа ч та энэхүү байдлыг залруулах боломжтой. Тэгэхдээ,
EQ-г хөгжүүлэх нь яагаад тийм чухал юм бол?
Орчин үеийн компаниуд EQ-тэй холбоотой чадваруудыг нэн тэргүүнд авч үзэн, чухалчлах болжээ. Маяа Ангело: “Хүмүүс таны юу хэлснийг мартана, хийсэн зүйлийг тань ч мартана. Харин тэдэнд үлдээсэн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй гэдгийг би ойлгосон юм.” хэмээн нэгэнтээ хэлсэн нь бий.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.