IPhone XS алтлаг өнгөнөөс гадна, илүү том дэлгэцтэй байх магадлалтай


Дээрх зураг нь 9to5Mac-ийн мэдээлснээр есдүгээр сарын 12-нд Apple-ийн гаргах гэж байгаа Iphone XS юм. Маркетингийн зургаас харахад  шинэ алтлаг өнгөтэйг харуулж байна. Apple компани өнгөрсөн жил алтан Iphone X-г гаргахаар судалж байсан ба OLED-ийн iPhone загвар нь хоёр хэмжээтэй хийгджээ. Энэ зурагт байгаа модель нь Apple-ын гарцаагүй хийх загвар шиг харагдаж байгаагаас гадна утасны байрлуулсан байдал нь Apple-ийн iPhone-ийн маркетингийн сурталчилгаанд ашигладагтай ижил өнцөгт байрлуулжээ. 

Дахин хэлэхэд, Iphone-ний фенүүдийг эргэлзүүлэх гэсэн наргиан биш бөгөөд Apple-аас гаргах шинэ утасны жинхэнэ хувилбар шиг харагдаж байгаа юм. Мөн Iphone 6.1 инч LCDIphone-ний гурав дахь загварыг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд дээр харуулсан зураг шиг боловч Iphone X, XS –ийн ган хүрээний оронд хөнгөн цагаан хүрээ ашиглах юм байна. 

Apple-ийн Watch Цуврал 4 урьдчилсан таамаг: Илүү том дэлгэц, олон үзүүлэлттэй байна

Мэдээллийн эх сурвалж: PC Mall

Холбоотой сэдвүүд

apple iphone

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.