Британийн парламент ижил хүйстний гэрлэлтийг дөрвөн жилийн өмнө хуульчилсан билээ. 

Хэдийгээр хууль гарсан ч Англи, Уэльсийн сүм хуримын ёслол хийхийг хориглодог. Хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч тус улсад ижил хүйстнүүдийг гадуурхсан үйлдэл тасардаггүй аж.

Саяхан Английн West Hampstead орчимд 28 настай Меланиа Гейманат, хамтран амьдрагч 29 настай бүсгүйн хамтт явж байгаад халдлагад өртсөн байна. 

Тэднийг 15-18 насныхан залуус бариад үнсэлцэхийг шаардсан аж. Шаардлагыг нь биелүүлээгүйд бухимдсан залуус ижил хүйстэн бүсгүйчүүдийн нүүр рүү цохиж, ухаалаг гар утсыг нь, хэтэвчийг нь хулгайлаад зугтсан байна.

Хэрэгтнүүдийг баривчилсан бөгөөд батлан даалтад гаргаад байгаа аж.