Ханна Лoватт магадгүй гал тогоонд гаргаж болох энэ оны хамгийн том алдааг гаргасан юм. Ханна бүтэн долоон хоногийн турш үсний ангижруулагчийг оливын тостой андууран хоолондоо хэрэглэжээ. 

Хэрэв та, яаж тэс өөр хоёр зүйлийг андуурч чаддаг байна аа гэж бодож байвал савалгааг нь хараарай.

Mercury Press

Савлагаа нь хоёулаа ижил өнгөтэй бас цацаж хэрэглэх зориулалттай тагтай. Мөн ангижруулагч нь ч оливын тосны найрлагатай, хуйхыг зөөллөхөд хэрэгтэй ч хоолыг амттай болгох нь юу л бол. Гэтэл Ханна гахайн махнаас өгсүүлэн тахианы махтай оройн зоогонд ангижруулагчийг ашигласан байжээ. Бүхэл бүтэн долоо хоногийн турш шүү. Энэ бүхнийг хамтрагчийнх нь гэдэс өвдөж, тахианы махан паста нь эвгүй амттай байгааг анзаарснаар мэджээ. Гэвч Ханна аль хэдийн цацдаг ангижруулагчийн талыг нь хэрэглэсэн байв.

Ханна энэ талаараа “Бид бүтэн долоон хоногийн турш ямар ч сонин амт мэдрээгүй ч пастаг идэхэд л нэг зүйл буруудсаныг анзаарсан. Ингээд шүүгээ дэх бүхий л амтлагчуудыг шалгаж, заавруудыг нь уншиж байхад л Беки намайг тосны оронд ангижруулагч ашигласныг мэдсэн. Энэ бүхнийг мэдээд инээлдэцгээсэн ч хамтрагчийн маань түүний гэдэс хямарсан байлаа” хэмээн ярьжээ.

Ханнад ангижруулагчаар хоол хийхэд бэрхшээлтэй байсан ч тосны савалгаан дээрхийг унших бодол төрөөгүй аж. Тийм ч учраас тахиа шарж байхад нь хайруулын таваг нь түлэгдэж наалдаад байхаар нь хаясан гэнэ. Тэд өөрсдөдөө тохиолдсон зүйлээ фэйсбүүк хуудастаа бичиж хуваалцахад төдөлгүй 15 мянга гаруй сэтгэгдэл авчээ.

Ижил хүйстэн хосууд саяхан нүүж, шинэ байрандаа төвхнөөд удаагүй аж. Тэд нүүх үеэр ангижруулагч гал тогоонд андуурагдан орж ирсэн байх хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD