Туркэд хот тохижилтын ажилчид хаягдлаас ном цуглуулж нийтийн номын сан байгуулжээ

Л.Дэлгэрмаа
01 сарын 08, 2026

Турк улсын нийслэл Анкара хотын Чанкая дүүрэгт хог тээврийн ажилчид хог хаягдал дундаас цуглуулсан номнуудаар 40 мянга гаруй номтой нийтийн номын сан байгуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тэд 2017–2018 оноос эхлэн хогийн саванд хаягдсан, ашиглах боломжтой номнуудыг ялган авч, өөрсдөө болон гэр бүлийнхэнтэйгээ унших зорилгоор хадгалж эхэлжээ. 

Гэвч номын тоо нэмэгдэхийн хэрээр санаачилга өргөжиж, хаягдсан барилгыг тохижуулан олон нийтэд нээлттэй номын сан болгон хувиргасан байна.


Өдгөө уг номын сан нь уран зохиол, түүх, шинжлэх ухаан, хүүхдийн ном зэрэг төрөл бүрийн 40 мянга гаруй номын фондтой болж, орон нутгийн иргэд, сурагчид, оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилж байна. Мөн зарим номыг сургуулиудад хүргэх зорилгоор явуулын номын сан хэлбэрээр ашиглаж эхэлжээ.

Энэхүү санаачилгыг орон нутгийн захиргаа дэмжиж, хог хаягдлыг дахин ашиглах, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх нийгмийн сайн жишиг төсөл хэмээн үнэлж байгаа юм.


Эх сурвалж: GOOD NET

Холбоотой сэдвүүд

ном турк хүмүүс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.