Өнөөдөр олон улсын "Солгой гартнуудын" өдөр тохиож буй. Дэлхийн хүн амын 10 орчим хувь нь солгой хүмүүс байдаг гэнэ. Энэ өдрийг солгой хүмүүс юугаараа онцгой, давуу байдаг талаар бус харин солгой гартнууд өдөр тутам үл анзаарагдам бэрхшээлийг даван туулж байдгийг таниулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг. Солгой хүмүүстэй холбоотой зарим нэг сонирхолтой баримтыг хуваалцъя.

1.  Солгой хүмүүсийг чөтгөртэй холбоотон гэж үзэж байсан

Эрт үед солгой хүмүүсийг чөтгөртэй холбоотон гэж үзэж, хүүхдүүдийг хүчээр баруун гараараа бичиж сургадаг байсан. Жишээлбэл, 1860 оны үед хүн амын хоёр хувь нь л солгой гартай байсан энэхүү мухар сүсэгтэй холбоотой аж.

2. Харшилтай болох магадлал нь баруун гартай хүмүүсээс өндөр  

"Тархины давамгайлал: Биологийн үндэс" судалгааны номонд солгой хүмүүс баруун гартай хүмүүсээс 11 дахин их харшилтай болох магадлалтайг тогтоожээ. Мөн судалгаагаар зүүн гартай хүмүүс шархлаат колит, ревматоид артрит гэх мэт аутоиммун эмгэгээр өвчлөх магадлал хоёр дахин их байсан аж.

3. Тархины баруун талыг хамгийн их ашигладаг

Тархины баруун тал нь биеийн зүүн талыг зохицуулж, урлаг, бүтээлч үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг хянадаг гэж үздэг. 

4. Солгой хүмүүс архичин болох магадлал өндөр- ХУДАЛ

Сэтгэл зүйч Пол Баканы 1973 онд бичсэн "Солгой гар ба архидалт" хэмээх нийтлэлд архидан согтуурахтай тэмцэх тасагт хүлээгдэж байсан олон өвчтөн солгой байгааг тэмдэглэжээ. Тэгвэл 2011 онд Доктор Кевин Денни 12 өөр орны 25,000 хүнийг хамруулсан "Гар зан ба архины зан байдал" хэмээх судалгаанд солгой байх нь архи хэтрүүлэн хэрэглэхэд хүргэхгүйг тогтоосон. Гэхдээ солгой хүмүүс баруун гартай хүмүүсээс бага зэрэг хэтрүүлж хэрэглэдэг гэж гарчээ. Тиймээс солгой хүмүүс архинд донтох магадлал өндөр байдаг гэсэн нийтлэг ойлголт баттай үнэн биш юм.

5. Солгой гартай хүмүүс илүү ухаантай- ХУДАЛ

2007 онд хийсэн нэгэн судалгаанд солгой хүмүүсийн IQ өндөр байх магадлал өндөр байгааг харуулсан бол 2010 оны судалгааны дүн эсрэгээрээ гарчээ. Маргааныг шийдвэрлэхийн тулд Грекийн Афины их сургуулийн хоёр судлаач түүврийн хэмжээнээс хамаагүй том хэмжээтэй өгөгдлийг нэгтгэхийн тулд хэд хэдэн бие даасан судалгааны өгөгдлийг эмхэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс дундаж солгой хүний IQ 100 гэж үзвэл баруун гар хүний дундаж үзүүлэлт 101.5 байна. Тэгэхээр баруун болон солгой хүмүүсийн оюун ухааны чадамжид илүү, дутуу гэсэн ямар ч ялгаа байхгүй юм.

6. Бэлгийн бойжилт нь 4-5 сарын дараа эхэлдэг-ЭРГЭЛЗЭЭТЭЙ

Солгой хүмүүсийн бэлгийн бойжилтонд баруун гартнуудаас 4-5 сарын дараа орох хандлагатай гэдэг. Гэсэн ч би энэ санааг батлах хэмжээний томоохон судалгаа, баримт одоогоор байхгүй юм.

7. Хэлний бэрхшээлтэй болох магадлал өндөр

2009 онд Финляндад хийсэн хүүхдийн хэл ярианы асуудлыг судалсан судалгаагаар холимог гартай хүүхдүүд насанд хүрсэн хойноо хэл ярианы болон боловсролын асуудалтай тулгарах магадлал өндөр байгааг харуулжээ.
Үүний нэгэн адил 1993 онд Норвегид 734 хүүхдийг хамруулсан "Дислекси, гар, дархлааны эмгэг"-ийн судалгаагаар дислекси болон зүүн гар хоёрын хооронд мэдэгдэхүйц холбоо байгааг олж тогтоожээ. 

Дислекси нь сурах, бичих, зөв бичих зэрэгт голчлон бэрхшээл учруулдаг нийтлэг сурах бэрхшээл юм.

8.  Эрэгтэйчүүд солгой байх магадлал нь өндөр

2008 онд хийсэн "Солгой гартай хүмүүсийн хүйсийн ялгаа: 144 судалгааны мета-анализ" судалгаагаар солгой гартай эрчүүд 23% илүү байна. Энэхүү судалгаа нь 2 сая орчим оролцогчийн түүврийн хэмжээг багтаасан тул харьцангуй үнэн гэж үздэг байна.

9. Солгой хүмүүс баруун гартнуудаас дунджаар 9 жилээр бага амьдардаг- ХУДАЛ

Хэдийгээр энэ нь интернетэд өргөн тархсан ч энэ мэдээлэл шинжлэх ухааны үүднээс няцаагдсан байна. 1980-аад онд Калифорниас нас барсан 1000 хүнийг хамруулсан судалгаагаар баруун гартай хүмүүсийн дундаж нас 75 байсан бол зүүн гартай хүмүүсийн нас барагсдын дундаж нас 66 байсан аж. Тиймээс солгой хүмүүсийг 9 жилээр богино насалдаг гэж дүгнэжээ. 

Хожим энэ судалгааны түүврийг алдаатай гэж үзсэн юм. Гол асуудал нь судалгааны явцад солгой гартай хүмүүсийн тоо тогтмол байгаагүйд оршино. 1900-аад оны эхээр төрсөн хүмүүс хүчээр баруун гараар бичиж сурдаг байсан тул нас барахдаа солгой гартай гэж тодорхойлдоггүй байжээ.Тиймээссолгой хүмүүс баруун гартай хүмүүсээс богино насалдаг гэдэг худал. Харин зүүн гартай хүмүүс баруун гартай хүмүүсээс осолд өртөх магадлал бага зэрэг өндөр байдаг гэсэн нотолгоо байдаг байна. 

10. Зарим хүмүүс солгой гартай хүмүүсээс айдаг 

Синистрофоби гэдэг нь зүүн гартай хүмүүс эсвэл зүүн талд байрлах объектуудаас айх айдас гэж тодорхойлогддог. Ийм айдастай хүмүүс зүүн гараа ашиглах, хэн нэгний зүүн гарт хүрэх, зүүн гарт хүрсэн зүйлд хүрэхээс зайлсхийдэг байна. Латинаар "зүүн" гэсэн утгатай "sinistro", "айдас" гэсэн грек үгнээс гаралтай "фоби" гэсэн үгнээс гаралтай. Энэ мэдээж маш ховор айдас юм.