БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани АНУ дахь үйлдвэртээ энэ оны сүүлээр байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүд үйлдвэрлэж эхлэхэд 370 тэрбум воны/300 сая ам.доллар/хөрөнгө оруулна гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.


Тус компани нь Алабама муж улс дахь үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийн шугамуудыг “Santa Fe” автомашины хос хөдөлгүүртэй загвар, “Genesis GV70” спорт автомашины бүрэн цахилгаан загварыг үйлдвэрлэхээр болгож шинэчилнэ гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байна.


“Hyundai” АНУ-д цахилгаан тээврийн хэрэгслээ үйлдвэрлэх эхний алхмуудаа хийж байна. Бид Алабамад цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд багийн гишүүдийнхээ ур чадварыг харуулах боломж гарч байгаад баяртай байна” гэжээ.

Тус групп нь энэ онд дэлхийн автомашины томоохон зах зээл болох АНУ-д цахилгаан автомашинаа худалдаанд гаргахаар зорьж байгаа ажээ.

Э.Хулан