Нийслэлийн нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд явуулж эхлээд байна. 

70 хүний суудалтай тус эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг. Нэг удаагийн цэнэглэлтээр хоёр өдрийн рэйс буюу 400 км зам туулах хүчин чадалтай. Мөн автобус баазын удирдлагын төвтэй шууд холбогдсон аюулгүй байдлыг хянах 12 камертай аж.

"Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Өвөлдөө батарейгаа халаах чадвартай, зундаа кондейшинтой. Дизель автобус 100 км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөг буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна" гэдгийг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон онцлон хэлсэн юм.

Мөн мотор, хропын тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу талтай аж.

Нийслэлийн нийтийн тээвэрт 10 ширхэг давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус буюу нийт 46 цахилгаан автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж буйг холбогдох албаныхан мэдээллээд буй.


Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж эхлээд буй давхар автобусыг гэрэл зургаар хүргэж байна.