Грекийн Афин хотод цас орж, цаг агаарын байдал таагүй байгаагийн улмаас Аттика мужийн ихэнх дүүрэгт сургуулиуд хаагджээ.

Грект цаг агаар 12 дугаар сарын сүүлчээс муудаж, тус улсын хойд болон төв хэсгүүдэд цас орж, хэд хэдэн дүүрэгт ширүүн аадар бороо орсон байна. Цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас 3 хүн амиа алджээ. Цаг уурчдын үзэж байгаагаар, хүйтэн цаг агаар энэ сарын 9-10 хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Грекийн нийслэл хотод цас орох нь ховор тохиолдох үзэгдэл бөгөөд цас орох үедээ голдуу хэдхэн цагийн дараа хайлдаг байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости