“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд ховор, олон улсын байгаль хамгаалах холбооны ангиллаар устаж болзошгүй ангилалд хамрагдах говийн шилүүсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийг МУИС-ийн ХБООИТ, Биологийн тэнхимийн профессорууд болон Говийн гайхамшигт амьтадТББ-ын судлаачидтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд МУИС-ийн Профессор Ч.Содномдагва, Төслийн мэргэжилтэн Г.Довчиндорж нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.