Цахим орчинд тэр дундаа гар утаснаасаа хувийн мэдээллээ алдах нь энгийн үзэгдэл болсон. Харин таныг хамгаалах олон аппликейшн бий. Түүний нэг нь Signal апп юм.

Үүнийг суулгаснаар танд ирсэн дуудлага болон зурвасыг хэн нэгэн уншиж хянах ямар ч боломжгүй болдог. Учир нь энэхүү аппликейшн таны мэдээллийг шифрлэн хадгалдаг ажээ. Мөн Dust аппликейшн суулгаж болно. Энэ аппликейшн таны бичсэн мэссэж 24 цагийн дотор устдаг байна. Гэхдээ хэрэглэгч үүнийг өөрөө тохируулж удирдаж болдогоороо давуу талтай юм.