Маргааш зарлан мэдээлэх дохио дуугарч, иргэдийн дадлага сургуулилалт эхэлнэ. Орон сууцанд амьдардаг иргэд нийслэлийн ИТХ-аар баталсан аюулгүйн 111 цэгээс оршин суугаа газартаа хамгийн ойр байрлахад нь очно. 

Харин гэр хорооллын иргэд гудамжиндаа цугларч, бүртгүүлэх юм байна. 

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэн бүр гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад оролцох үүрэгтэй гэж заажээ. Оролцоогүй, бүртгүүлээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох аж.