"Хаан ширээний тоглоом" бол сайн олон ангит кино, тасархай ч зохиол. За тэгээд манайхан байтугай дэлхий даяар биширч байгаа юмыг яалтай ч билээ. Гайхалтай дүрслэл, гайхалтай өрнөлөөс гадна эдийн засаг, бизнесийн том том зарчмууд энд ихээр агуулагджээ. Угаасаа МӨНГӨ нь энэхүү зохиолд ямар их том нөлөөтэйг хүн бүхэн үзэж, уншиж мэдсэн бизээ. Өөрийн хэмжээнд сурсан бизнесийн түлхүүр зарчмуудыг жишээн дээр аваад танилцуулъя.


#1. ХАРИЛЦАА ХОЛБООГОО ӨРГӨЖҮҮЛ, АЛЬ БОЛОХ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХИЧЭЭ

БРАНДОН БЯЦХАН СТАРК, буюу гурван нүдэт хэрээ. Хаана юу болж байгааг харж байдаг. Бүр өнгөрснийг хүртэл харж мэдээлэл цуглуулж байгаа нь түүнд ЦАГААН АЛХАГЧ нарыг яваандаа ялахад нь маш том нөлөө үзүүлнэ гэдгийг та нар гадарлаад амжсан биз. Энэ бол бизнест ч гэсэн ялгаагүй. Өнгөрсөн үеийн датагаа сайн цуглуул, одоо болж байгаа үйл явдлаас бүү хоцор. Харилцаагаа өргөжүүл.


#2. ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАГАЖАА СОНГО

Валириан төмөр илд... Энэ төмөр илд зохиолд хязгааргүй чухал үүргийг гүйцэтгэнэ. Түүнтэй агаар нэгэн адилаар бизнесүүд ч гэсэн өөрсдийн бизнесийн модельд тохирсон зөв багаж буюу тоног төхөөрөмж, систем зэргээ сонгож байж ялалтыг олно.


#3. ӨӨРСДИЙН ОНЦЛОГ ЧАДВАРАА ЗАДАЛ, НЭЭ, ХӨГЖҮҮЛ

Ямар ч багт тэдний давуу тал гэж бий. Ямар ч хүнд тэр хүний маш сайн чаддаг зүйл бий. Өөрсдийн чадвараа бизнесийн амжилт үзүүлэхэд зориулан нээж хөгжүүлэх хэрэгтэй. Калисийд ЛУУНУУД-ыг удирдаж чаддаг чадвар байсан нь түүний их арми босох байсан уу үгүй юу бодоод үзнэ биз.


#4. ЗӨВ БАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ

ЛУУНУУДЫН ЭЭЖ маань өөрийгөө итгэлтэй чадвартай мундаг хүмүүсээр хүрээлүүлсэн байсан тул их далайг гаталж чадсан. Баг бүрдүүлэхдээ ч ёстой хөрөнгө оруулалт хийсэн.


#5. БУСАДТАЙ НИЙЛЖ ДАВУУ ТАЛИЙГ ҮҮСГЭ

Venturing буюу хамтрах. БАННЕРМАН гээд л байдаг даа. Армиуд хамтарч нэгдэж байж хүнд хэцүү ӨВЛИЙГ, бас ХАРГИС ХЭРЦГИЙ ДАЙСНУУДАА дардаг. Тиймээс сайн харилцагч бий болгоход анхаарах нь зүйтэй.


#6. ӨӨРӨӨ ЧАДАХГҮЙ БОЛ БУСДААР ХИЙЛГЭ, ЦАГ БҮҮ АЛД

Тирион Ланистер өөрийнхөө оронд хүн байлдуулж 2 ч удаа амьд гарсан түүх бий. Бусдыг авч ажиллуулахыг зардалд бүү тооц. Оронд нь маш их цаг зав, эргээд ирэх өгөөж нь өндөр байх болно.


Эх сурвалж:  Dulguun's blog,  Facebook, Page