Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөс Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА байгууллагын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Тус төслийн Удирдах Зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж өнгөрлөө.

Анхдугаар хурлаар төслийн оролцогч талууд болон хамтран ажиллах байгууллагуудын төслийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэгтгэн, төслийн алсын харааг танилцуулсан юм.

Мөн хурлаар Удирдах Зөвлөлийн гишүүд төслийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг хэлэлцэж, батлалаа.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат төслийг хэрэгжүүлэгч талуудад талархал илэрхийлээд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг нэг биш нэлээн хэдэн хэдэн хуульд тусгах шаардлагатайг онцоллоо.

Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн тэнцвэрийг хангахад  оролцоотой үр дүнтэй ажиллах боломж бий гээд үүн дээр төсөл эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна гэв.

 Төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж буй.

✔Хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн төслийг бэлтгэсэн байна.

✔Нэр дэвшигч эмэгтэйчүүдэд зориулсан сүлжээ бэхэжсэн байна.

✔Шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн хүрээ өргөжсөн байна.

✔Жендэрийн тэгш байдлын талаарх сонгогчдын ойлголт мэдлэг сайжирсан байна.

✔Эмэгтэй нэр дэвшигчийн талаарх улс төрийн намуудын ойлголт мэдлэг нэмэгдсэн байна.

 ✔Жендэрийн тэгш байдлын талаарх хэвлэл мэдээллийн байгууллагуудын ойлголт мэдлэг сайжирсан байна.