Хятадын эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар коронавирусийн улмаас амь насаа алдсан хүний тоо 636 болжээ. Тэдний 73 нь өчигдөр нас барсан бөгөөд 69 нь Хубэй мужийн иргэд байжээ. Энэ нь нэг өдрийн дотор амиа алдсан өвчтөний тоо хамгийн өндөр гарсан үзүүлэлт юм.

Коронавирусийн халдвартай гэж шинээр 3143 тохиолдол бүртгэгдээд буй.  Өнөөдөр өглөөний байдлаар нийт халдвар авсан хүний тоо 28,985 боллоо гэж Хятад үндэсний эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.

Сайн мэдээ гэвэл эмчлүүлж эмнэлэгээс гарсан хүний тоо 1341 болжээ.

Судлаачид вирусийн гол шинж чанаруудыг эхлээд судалж, өвчний тархалтын судалгааг явуулж, эм гарган авч өвчтөнд хэрэглэж эхэлсэн байна.