Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн Төрийн түшээдийн гоёлыг манай гэрэл зурагчин дурандаа буулгажээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Төрийн түшээдийн олонх нь хөх өнгийн дээлээр гоёжээ. Үүнээс гадна бор, саарал, шаргал өнгийг түлхүү сонгож, Монгол дээл, малгай, гутал, бүсээ даруухнаар хослуулан өмссөн нь харагдаж байна.