БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо 2018 оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VIII наадам болох гэж байна. Энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг Спортын төв ордны өмнөх талбайд өнөөдөр үдлээ.

Энэ үеэр Монголын багийн ахлагч О.Баттулгад Төрийн далбааг гардуулж өгсөн юм.

Хүүхдийн спортын VIII наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 10 төрөлд шигшээ багийн 216 тамирчин хүүхэд, 28 дасгалжуулагч, шүүгч болон албаны төлөөлөгчид оролцох аж.

Фото сурвалжлага: