Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах "Тайшир-Алтай ус хангамж"-ийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол улсын Ерөнхий сайд баруун аймгуудад өнгөрсөн жил ажиллахад Говь-Алтай аймгийн олон арван жил тулгамдсан асуудлыг иргэд тавьж байсан. Ерөнхий сайд холбогдох сайд нарт чиглэл өгч, Засгийн газар ажилласны үр дүнд тус ажил энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн, үргэлжилж буй.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжинд 1,7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна.
“Тайшир-Алтай Ус хангамж” төслийн гүйцэтгэгчээр Барилга хот байгуулалтын яам, Австри Улсын “Tiroler Rohre Gmbh” групп, туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК тус тус ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэх хугацаа хоёр жил байх юм.
139.5.218.102
Хариулах 2021.04.20
Ene ajiliig mash sain hiisen kompany dampuurch gazariin hursund ugui bolson bayrlalaa man
0 0