Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Тус өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж байна.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт нэмэлтээр оруулсан юм. Хуулийн төслийг УИХ-ын Д.Оюунхорол нарын 9 гишүүн санаачлан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсан. Улмаар тус өдрийг тохиолдуулан өнөөдөр бүх нийтээр амарч байна.


Бурхан багшийн Их дүйчин өдрийн нээлтийн ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.