Х.Оргил
02 сарын 29, 2020
Дэлхий дахин шинэ төрлийн коронавирусээс эмээж буй энэ үед Парисийн загварын долоо хоног даруухан болж өнгөрлөө. Тайзнаа амны хаалт бүхий загварууд зонхилсон нь санамсаргүй тохиолдол байсангүй. Уран бүтээлч нь Францын дизайнер Марин Сэррэ юм.
28 настай түүний этгээд загварууд загварын "акул"-уудаас өндөр үнэлгээ аваад буй. Энэхүү загваруудаа тэрээр коронавирус дэгдэхээс өмнө зохион бүтээсэн тухайгаа ярьсан байна.
Марин Сэррэ өмнө нь ч бас амны хаалттай загварыг ч бүтээдэг байжээ. Тухайлбал есдүгээр сард болсон шоуныхаа үеэр нүүрний ихэнхийг халхалсан загварыг үзүүлсэн удаатай. Тэрээр амны хаалтыг загвартаа оруулсан шалтгаанаа агаарын бохирдлын эсрэг хэмээн тодорхойлдог байв. Харин энэ удаа түүний загвар цаг үеэ олсон мэдрэмжтэй гэгдэж чадлаа.
Түүний загварын талаар Vogue сэтгүүлд этгээд зохилдсон хувцас хэмээн тодорхойлжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.