АНУ-ын Нью-Жерси муж улсын Атлантик Сити  хотноо "Америкийн гоо бүсгүй-2019" шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.  Энэ удаагийн титмийн эзнээр 25 настай өнгөт арьстан бүсгүй Ни Амани тодорсон байна.

Тэрбээр урлагийн гэр бүлд өсч торнисон бөгөөд дуурийн дуурийн дуучин мэргэжлээр суралцдаг ажээ. Ийнхүү ялагч болсон түүнд 50 мянган ам доллартай дүйцэх тэтгэлгийг олгосон байна. 

Америкийн мисс  Ни Амани титмээ гардан авахдаа "Би сургуулийнхаа цөөхөн өнгөт арьстны нэг байлаа. Гэхдээ өсч том болохдоо би урлаг, хөгжимд дурлаж түүгээр дамжуулан өөрийгөө болохыг ойлгосон юм. Тиймээс би охидод өөрийнхөө юу хүсч байгаа олж мэдээрэй гэж хэлэхийг хүсдэг" гэжээ. 

Фото: