Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой,  дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн  шатанд 29 оролцогч тунаж үлдээд байгаа юм.  

Тэд бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ бус ур авьяасаараа өрсөлдөн сайн санааны ажил өрнүүлж эхэлжээ. Мөн ур авьяас, авxаалж самбаа, ээж хүний алсыг xарсан оюунлаг үүрэг зорилгоо ч олон нийтэд үзүүлэх юм.

Улсад анхдагч болж байгаа энэ уралдааны эрхэм зорилго бол "Зөв гэр бүлээс-Зөв хүүхэд, Зөв хүүхдээс-Зөв нийгэм төлөвшинө. Үүнд ээжүүдийн үүрэг оролцоо ихээхэн чухал" гэдгийг ойлгуулан уриалахад оршиж байгаа аж. 

Тэмцээн 2018 оны оны зургадугаар сарын 12-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 18 цагаас болох бөгөөд уралдааны ялагч “Гоо ээж” алтан эрднийн титэм, "MRS WORLD” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох албан ёсны эрхээр шагнагдана. Мөн энэ тэмцээний үеэр 9 эрдэнийн өргөмжлөлт Гоо Ээж болон “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Үзэсгэлэнт Гоо Ээж” шалгарах юм.