Оросын танк, их буу, хуягт техникийн цуваа 3 сая хүн амтай Украины нийслэл Киев хотын төвөөс 25км-ийн зайд тулж ирсэн байна. 

АНУ-ын хиймэл дагуулын Maxar Technologies компанийн авсан гэрэл зургаар бол уг цувааны нийт урт нь 64км үргэлжилсэн байна. 

Өчигдөр Беларусьт эхэлсэн Орос-Украины уулзалт гал зогсоох ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн байна. 

Талууд ирэх өдрүүдэд дахин уулзахаар тохирсон байна. Орос-Украины дайн зургаа дахь өдрөө үргэлжилж байна.