Өнгөрсөн долоо хоногт ОХУ Украин руу цэрэглэн халдсанаас хойш сошиал медиа ертөнцийн хамгийн залуу хэрэглэгчид фронтын шугамын аймшигт дүр зургийг TikTok-оор харж эхэлжээ.

Ихэвчлэн загвар үзүүлбэр, дасгал фитнесс эсвэл бүжиглэж буй дүрс бичлэгийг үздэг тэд Украины хотууд дахь пуужингийн дэлбэрэлтэд өртсөн барилгууд, агаарын довтолгооны анхааруулга дуут дохио, бие биенээ тэврэн уйлж буй хүмүүсийн дүрс бичлэгийг үзэж байна.

Украины сошиал медиа инфлэнсерүүд газар доорх хорогдох байранд, хөнжил нөмөрсөн бичлэг оруулж, орон сууцны хороолол дундуур танкууд явж буй бичлэгүүдийг цэцэг дэлгэрч байгаа, найзуудтайгаа ресторанд инээлдэж байгаа энх тайван үеийн дурсамжтай бичлэгүүдтэй харьцуулан оруулсан байна.

Тэд мөн дагагч нараа Украины төлөө залбираарай, Украины армид мөнгө хандивлаарай гэх зэргээр шаардсан дүр бичлэгүүдийг оруулж байна.

Ийнхүү Z үеийнхэн маань дайны мэдээг TikTok-р дамжуулан авч байна.