Саруулын Ариунжаргал
03 сарын 24, 2019
ХЕЛЬСИНКИ. /РИА Новости/. "Засгийн газар улс орондоо сайн сайхан байдлыг бий болгохын тулд туршилтын арга ашигладаг нь Финландад оршин суудаг хүмүүсийн дийлэнх нь аз жаргалтай байдгийн гол шалтгаан юм. Тус улс нь эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарт нарийн судалгаа хийх замаар 5 сая хүн амынхаа тав тухтай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьдог” хэмээн “Next Era” дүн шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Юха Яакко хэлжээ.
“The World Happiness Report” тайланд дурдсанаар, Финланд улс 2018 онд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорсон юм.
“Финланд нь Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан билээ. Европ тивээс хол орших, цаг уурын тааламжгүй нөхцөлтэй энэ улсын хувьд амжилтад хүрсэн цор ганц шалтгаан нь ард иргэддээ анхаарлаа төвлөрүүлж чаддагт оршиж байгаа юм” хэмээн Юха Яакко ярьсан байна.
Финланд улс нь нэг хүнд ноогдох ДНБ-ээр дэлхийн хамгийн баян улсуудын тоонд багтдаг бөгөөд эхийн эндэгдлийн түвшин хамгийн бага аж. Түүнчлэн ядуурал, гэмт хэргийн түвшин бага байдаг.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.