Аз жаргал таны оюун ухаанд оршдог. Та ямар орчин нөхцөлд, юу хийж буйгаас үл шалтгаалан зөвхөн байгаа орон зайдаа, тэрхэн хугацаанд аз жаргалыг мэдрэх нь таны бие болоод сэтгэл санаа, ажлын бүтээмжинд ч гайхалтай өөрчлөлт харуулна. 

Тиймээс таны ажил хичнээн их, хичнээн хэцүү санагдаж байсан ч ажил дээрээ хэрхэн аз жаргалыг олох тухай дараах 15 зөвлөгөөг хүргэж байна. Сөрөг байдлаас илүү эерэг зүйл бодож, сэтгэл санаагаа анхаарч байгаарай.


1. Ажлаа эхлэхээс өмнө алх

Ажлын байрнаасаа холгүй автобусны буудлаас эсвэл оффис руу орохоосоо өмнө барилгаа тойрон алхаж ч болно. Энэ нь сонсоход энгийн ч өндөр үр дүнтэй юм. Дасгал нь бидний тархинд аз жаргал, сайн сайхан мэдрэмжийг төрүүлж, идэвхжүүлдэг.


2. Анхааралтай байхын тулд түр хором завсарла

Сэтгэлийн хямрал, аз жаргалгүй байдлаас зайлсхийхэд таны оюун ухаан танд тусална. Өдөрт хэдэн минут нүдээ аниад, гүн амьсгаа авч, тайвширч байгаарай.

Мөн огт өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Жишээлбэл, Аяга ус уухад таны аманд хэрхэн орж байгааг мөн ямар мэдрэмжийг авч байгаагаа анхаараад үз. Энэ бол ажил дээрээ аз жаргалыг олох нэгэн сонирхолтой арга юм.


3. Ажил дээрээ эрүүл хооллоорой

Түргэн хоол нь тэжээллэг чанар байхгүй гэдгийг бид бүгд мэднэ. Гэрээсээ гарахаасаа өмнө үдийн хоол хийх эсвэл чихэр шоколад гэхээс илүү хэдэн ширхэг жимс аваарай. Эрүүл хооллолт нь цусан дахь сахарын хэмжээ буурахаас сэргийлж, таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө. Хөнгөн эрүүл хоол нь илүү сэргэг, аз жаргалтай байлгадаг.


4. Гэрээсээ хувийн зүйлээ авч ир

Бид бүгдээрээ ажлын ширээнийхээ ард байхдаа ч тухтай байдлыг мэдрэх дуртай. Гэр бүлийнхээ гэрэл зураг, эсвэл дуртай кофены аягаа авчраад үзээрэй. Жижиг зүйл ч гэсэн биднийг аз жаргалтай болгодог. 


6. Долоо хоногоо эргэцүүлээрэй

Ажлын долоо хоногийн төгсгөлд 10-15 минутын хугацаа гаргаж, хэрхэн ажилласнаа эргэцүүлэн бодоорой. Зөвхөн сөрөг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд хэрэггүй. Энэ долоо хоногт хичнээн өчүүхэн мэт санагдаж байсан ч эерэг ялалтуудын талаар бодоорой.

Хэрэв та ажил дээрээ хэрхэн аз жаргал олох вэ? гэдэгт анхаарлаа төвлөрүүлж байгаа бол сөрөг биш эерэг зүйлийг бодох нь хамгийн чухал юм.


7. Цэмцгэр ширээтэй байгаарай

Замбараагүй ажлын орон зай замбараагүй оюун ухаан үүсгэнэ. Ажлын долоо хоногоо цэвэр цэмцгэр орчинд эхлэхээс илүү сайхан зүйл байхгүй. Энэ нь таныг илүү тайван, ажлын ачааллаа хянахад тусална. 


7. Гадаа гар

Хэдэн минутын турш гадаа гарч, цэвэр агаараар амьсгалах нь гайхамшгийг бий болгодог. Ширээнээсээ түр амсхийж агаар, нарны гэрэлд гараарай. Энэ нь үнэхээр таныг сэрээж, оюун ухаанаа сэргээхэд тусалдаг бөгөөд ажил дээрээ аз жаргалыг мэдрэх гайхалтай арга юм.


8. Хувцаслалтдаа анхаар

Өөрийгөө сайхан харагдах хэмжээнд хувцаслаж, үсээ засч, хуучин цамцаа албаны цамцаар соль. Энэ бол ерөнхийдөө өөртөө итгэх итгэлийг илүүтэй нэмдэг нэг арга юм.


9. Уучил

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд удаан хугацааны турш уурлаж, бухимдах нь танд бие махбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд сөргөөр нөлөөлж байдаг.

Ямар нэг зүйл таны уурыг хүргэсэн бол түүнийгээ март. Бусдыг уучлах нь таныг илүү аз жаргалтай болгоно, зүгээр л сул тавиад өөрийгөө чөлөөл.


10. Илүү их инээмсэглэ

Инээмсэглээд л аз жаргалаа олох ямар сайхан арга вэ? Инээмсэглэх нь халдвартай! Ажлын хамт олонтойгоо өдөрт цөөн хэдэн удаа инээмсэглээд үзээрэй.


11. Хийх зүйлсийн жагсаалтыг гарга

Хийх зүйлсийнхээ энгийн жагсаалтыг компьютер, гар утас, цаасан дээр тэмдэглэ. Хамгийн сүүлд бүгдийг нь хийж дуусгасан, гүйцэтгэсэн гэж тэмдэглэх нь амжилтын агуу мэдрэмжийг төрүүлдэг


12. Хувийн асуудлаа гэртээ үлдээ

Та ажил, гэрийн амьдралаа тусад нь байлгахын тулд хичээх хэрэгтэй. Ажлын өрөөнд хувийн асуудлын орон зай огт хэрэггүй ба уг асуудлаа тэнд байлгахгүй байх арга замыг хайх нь чухал юм.


13. Өөрийнхөө зорилгыг ойлгоорой

Хүн бүр өөрсдийн ажил үүрэг гэж юу болохыг мэддэг. Гэхдээ та компанийнхаа алсын хараа эсвэл эрхэм зорилгоо ойлгодог уу?

Хэрэв үгүй бол заавал асуугаарай! Илүү том зурган дээрх утга учрыг мэдэх нь таны сэтгэлийн байдал, ажлын бүтээмжид асар их нөлөө үзүүлдэг.


14. Хийж буй зүйлээрээ бахарх

Ажлаараа бахархдаг хүмүүс илүү сайн үр дүнд хүрдэг бөгөөд ерөнхийдөө эерэг байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам ажлаа сайжруулсаар байхыг хичээгээрэй.


15. Зөв цагтаа сайн унтаж амар

Нойр чухал гэдгийг олон судалгаа нотолж байгаа. Нойр, сэтгэлийн байдал хоорондоо нягт холбоотой. Муу эсвэл хангалтгүй унтах нь цочромтгой байдал, стрессийг үүсгэдэг бол хангалттай, эрүүл унтах нь сайн сайхан байдлыг нэмдэг. Өнөө оройноос эхлэн зөв цагтаа сайн унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийж, сайн хооллохоо бүү мартаарай!