Аpple компани есдүгээр сард гурван шинэ Iphone гар утас, илүү өргөн дэлгэцтэй iwatch цаг, шинэчилсэн Ipaд Pro-н нээлтийг хийнэ гэж Блумберг агентлаг мэдэгдлээ. 

Технологийн ертөнц Apple компанийг Iphone гар утасны сүүлийн багц загварын нээлтээ зарлана гэсэн хүлээлттэй байгаа юм. Эдгээр төхөөрөмжүүд есдүгээр сарын дундуур (компаний жил бүрийн нээлт хийдэг хугацаа) нээлтээ хийх төлөвтэй байгаа бөгөөд энэ жилийн гурван гар утас нээлт хийх талаарх таамаг бодитой байх магадлал өндөр байна. Блумберг агентлагаас гаргасан сүүлийн мэдэгдлүүд нь энэ таамаглалыг дагах эх сурвалж юм. Блумберг агентлагыийн Mark Gurman болон Debby Wu нарын хэлснээр шинэ утаснуудын гаднах загвар хэвээр үлдэх боловч доторх нь шинэчлэгдэнэ гэсэн утгаар зарим утсандаа S гэсэн хаяг зүүнэ гэжээ.

Дэлхийн гар утасны зах зээлийн өсөлт удааширснаар Apple компани гар утасныхаа дундаж үнийг өсгөх хандлагатай байна. Тиймээс харамсалтай нь 1000 долларын утаснууд цаашид явахгүй бололтой. Блумбергын таамаглалаар доорхи жагсаалтууд гарсан байна.

  • Гурван шинэ iphone гар утас. 5.8 инчийн OLED дэлгэцтэй шинэчлэгдсэн Iphone X, 6.5 инчийн OLED дэлгэцтэй шинэ Iphone мөн iphone X- тэй адилхан харагддаг 6.1 инчийн LCD  дэлгэцтэй бага зэрэг хямд үнээр гарах iphone нар хүлээлттэй байгаа юм. Том дэлгэцтэй гар утаснууд зарим оронд хоёр симний оролттой худалдаанд гарах магадлалтай. 
  • Илүү хямд бас өнгөлөг. 6.1 инчийн дэлгэцтэй iphone  олон төрлийн өнгөний сонголттой үйлдвэрлэгдэнэ. (Урьдчилан таамаглаж байгаагаар саарал, цагаан, цэнхэр, улаан, улбар шар өнгөний сонголттой байна.) Iphone X-н булан нь өнгө дагуу биш өнгөгүй хөнгөн цагаан захтай байна. 
  • Бүх төхөөрөмж дохио уншина. Iphone X дээр Face ID таньж нэвтэрдэг шиг гурван гар утас бүгд шинээр дохио хяналттай болсон. 6.5 инчийн том дэлгэцтэй төхөөрөмж цахим шуудан болон календарь гэх мэт app ашиглахад тал талаас нь үзэж болох давуу талтай болох юм. 
  • Нэрлэлт. Гурван гар утсыг ялгахад хэцүү тул нэр өгөхийн тулд компани энэ талаар дотроо их хэлэлцсэн гэж Блумберг агентлаг мэдэгджээ. Шинэ гарж буй гар утсыг iphone Xs, илүү өргөн дэлгэцтэйг нь iphone Xs plus гэж нэрлэх магадлалтай. Гэхдээ энэ өөрчлөгдөж болно. 
  • Үүнээс гадна энэ жилдээ багтааж шинэчилсэн Airpods, шинэ илүү том дэлгэцтэй цаг, утасгүй цэнэглэгч мөн хурууны хээ уншигчдын оронд face ID таньдаг шинэчилсэн нарийн ирмэгтэй ipads Pros хүлээлттэй байгаа юм. 
  • Энэ мэдээлэл албан ёсоор тодорхой болоогүй ч, есдүгээр сард илүү ихийг сонсоно гэж хүлээж байна.

Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall